ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРЫН ЧУУЛГАН БОЛЛОО.
Монголын эдийн засгийн дараагийн өсөлтийг тодорхойлох гол салбаруудын нэг болох үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг хэлэлцэх “CNBC Changemakers Summit” өнөөдөр Shangri-La зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд салбарын тэргүүлэгч хөгжүүлэгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, бодлого тодорхойлогчид болон Олон Улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, зах зээлийн бодит нөхцөл байдал, цаашдын төлөв, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцов.
Чуулга уулзалтын хүрээнд:
Үл хөдлөх хөрөнгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, шинэ чиг хандлага
Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдэл
Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн стратеги
гэсэн гол сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөлөө.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийг төлөөлөн Бизнесийн шинжээч Ч.Анужин оролцож, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын салбарын хөгжлийн чиг хандлага, санхүүжилтийн орчин, зах зээлийн шинэ боломжуудын талаар мэдээлэл солилцлоо.
Тус мэргэжлийн түвшний хэлэлцүүлэг нь үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, Улаанбаатар хотын стратегийн төслүүдийг олон эх үүсвэрт санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэцтэй уялдуулахад ач холбогдолтой юм.