"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын шинэ хөгжлийн төв цэг болох “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд олон нийтийн бүсэд хөрөнгө оруулж, бизнесээ тэлэх сонирхолтой аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг бүртгэж эхлээд байна.
Төслийн хүрээнд инженерийн дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн талбайд худалдаа, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлж, хотын шинэ төвлөрөл бий болгох зорилтыг хэрэгжүүлж байна.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн давуу тал:
Инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн
Ирээдүйн хотын шинэ төв цэгт байрлах стратегийн байршил
Өдөр тутам 250,000 хүртэлх хүн дамжин өнгөрөх урсгалтай бизнесийн орчин
Урт хугацааны үнэ цэн шингээх хөрөнгө оруулалтын боломж
Оролцох аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид албан ёсны selbecity.mn цахим хуудсаар нэвтэрч:
Сонгон шалгаруулалтын хэсэгт бүртгүүлэх
Төсөл хэрэгжүүлэгчийн зааварчилгаатай танилцах
Шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн ирүүлэх боломжтой.
Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Лавлах утас: 77002078, 86832078
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь тус төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалтын оновчтой бүтэц, санхүүжилтийн загварыг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.