ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39 ХУВИАР ӨСЛӨӨ.
Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой өсөж, аялал жуулчлалын салбарын сэргэлт бодит үр дүнгээр илэрч байна.
Үүнд:
2026 оны 3 дугаар сард 59,317 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 19,815 жуулчнаар буюу 50 хувиар өссөн,
2026 оны I улиралд 143,431 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 40,580 жуулчнаар буюу 39 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн нь эдийн засгийн идэвхжил сэргэж, салбаруудын оролцоо тэлж буйг харуулж байна.
Өсөлтийн бүтцэд хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын оролцоо нэмэгдэж, эдийн засгийн суурь илүү төрөлжих хандлага тодорч байна. Энэ нь шинэ төсөл, хөрөнгө оруулалтын шийдвэрийг урагшлуулах, санхүүжилтийн уян хатан бүтэц болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг улам тодотгож байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь орон нутгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын өсөлтийг баруун болон төвийн бүс нутгуудад хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны уялдаатай бодлогоор дэмжин хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.