НИЙСЛЭЛИЙН 51,080 ӨРХИЙГ ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХАЛААЛТАД ҮЕ ШАТТАЙГААР ШИЛЖҮҮЛНЭ.

НИЙСЛЭЛИЙН 51,080 ӨРХИЙГ ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН ХАЛААЛТАД ҮЕ ШАТТАЙГААР ШИЛЖҮҮЛНЭ.

 

🇲🇳Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын өрхүүдийн дулааны шийдлийг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд 2026 онд “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс”-д хамаарах таван дүүргийн 35 хорооны нийт 51,080 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр ажиллаж байна.

➡️ Тодруулбал, төлөвлөлтөд:

✔️ Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14,685 өрх

✔️ Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12,229 өрх

✔️ Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хорооны 8,483 өрх

✔️ Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13,655 өрх

✔️ Сүхбаатар дүүргийн 2, 12, 13 дугаар хорооны 2,028 өрх хамрагдаж байна.

➡️ Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулах боломж бүрдэх юм.

🌿 Энэхүү ажил нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн амьдрах орчны чанарыг сайжруулах, эрүүл аюулгүй, илүү үр ашигтай дулааны хэрэглээг дэмжих бодлогын чухал хэсэг болж байна.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "Нийслэлийн ногоон сан"-ийн үйл ажиллагаатай уялдуулан нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө бүхий төслүүдийг тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой шийдэлтэй уялдуулах замаар нийслэлийн хөгжлийн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.