ДЭЛХИЙН ЗЭСИЙН ЭРЭЛТ ӨСӨЖ, МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН БАЙР СУУРЬ БЭХЖИЖ БАЙНА.
Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, эрчим хүчний сүлжээний шинэчлэл эрчимжихийн хэрээр зэсийн стратегийн ач холбогдол улам өсөж байна. Цахилгаан технологийн хэрэглээ тэлэх тусам зэсийн эрэлт огцом нэмэгдэж, дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн тогтвортой байдал гол сорилт болж эхэллээ.
Олон Улсын байгууллагуудын тооцооллоор дэлхийн зэсийн эрэлт 2040 он гэхэд 40-50 орчим хувиар өсөж, 42 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Харин хүдрийн агуулга буурах, олборлолтын зардал өсөх, шинэ төслүүд удаашрах, зөвшөөрөл ба нийгмийн зөвшилцлийн асуудал нэмэгдэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл өндөрсөж,
2030 оны дунд үе гэхэд дэлхийн зах зээлд олон сая тонны зэсийн хомсдол үүсэх төлөв ажиглагдаж байна.
/эх сурвалж:mining.mn/
Энэ нөхцөлд Оюу Толгой ил уурхайгаас гадна гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлд шилжиж, Монгол Улсын дэлхийн зэсийн зах зээл дэх байр суурийг илүү бататгаж байгаа нь манай улсын стратегийн эрдэс баялгийн үнэ цэнэ, Олон Улсын хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлэх чухал суурь болж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хөрөнгө оруулалтын оновчтой бүтэц, урт хугацааны санхүүжилтийн шийдэл, зах зээлийн чиг хандлагатай уялдуулан судалж, хөгжлийн боломжийг дэмжих чиглэлд ажиллаж байна.