МУИС-ТАЙ ИННОВАЦ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

МУИС-ТАЙ ИННОВАЦ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

 

🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг Монгол Улсын Их Сургуулийн төлөөлөлтэй уулзаж, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцлоо.

➡️ Уулзалтад Монгол Улсын Их Сургуулийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, доктор, профессор Б.Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу болон холбогдох албаныхан оролцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

➡️ Талууд уулзалтын үеэр:

✔️ Шинжлэх ухаан, технологид суурилсан төсөл, санаачилгыг эдийн засгийн эргэлтэд оруулах,

✔️ Судалгаа, инновацын үр дүнд суурилсан хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох,

✔️ Их сургууль, аж үйлдвэр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх

✔️ Технологид суурилсан гарааны бизнес, инновацын экосистемийг дэмжих

✔️ Урт хугацааны тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

📌 Түүнчлэн МУИС-ийн манлайллаар хэрэгжиж буй Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк нь баталгаат судалгааны үр дүнд тулгуурлан инновацийг эрчимжүүлэх, аж үйлдвэр болон хувийн хэвшилтэй түншлэл тогтоох, эдийн засгийн өсөлтийг дэмжих бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой стратегийн санаачилга болохыг онцоллоо.

📌 Энэхүү санаачилга нь технологид суурилсан гарааны бизнесүүд, судалгааны төвүүд хоорондын хамтын бүтээлч орчин, нээлттэй инновацын экосистемийг бүрдүүлэх чухал платформ болж, хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь мэдлэг, инновац, технологид суурилсан төслүүдийг хөрөнгө оруулалтын бодит боломж болгон хөгжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн оновчтой бүтэц бүрдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.