“НИЙСЛЭЛ БОНД”-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ.

“НИЙСЛЭЛ БОНД”-ЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳 Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1/1179 тоот албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргасан, нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүллээ.

➡️ Арилжаа дараах кодоор явагдаж байна:

✔️ Симбол: NUB-BD-03/04/29-C0095-14

✔️ ISIN: MN00NUB30629

📌 “Нийслэл бонд”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж буй нь Нийслэлийн өрийн хэрэгслийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулагчдад зах зээлийн нөхцөлд нийцүүлэн багцаа удирдах, өгөөжийн боломжоо өргөжүүлэх шинэ нөхцөл бүрдүүлж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Дулааны V цахилгаан станц” төслийн санхүүжилтийн бүтцийг боловсруулж, төслийн хөрөнгө оруулалтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.