БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВҮҮДЭД ХЭРЭГЖИХ ДЭД БҮТЦИЙН АЖЛУУДЫН ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА.
🇲🇳 “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” салбар төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжих дараах ажлуудын тендер зарлагдлаа. Үүнд:
➡️ Шархад дэд төвийн ариутгах татгуургын 1 дүгээр коллекторын гол шугамын өргөтгөлийн ажил,
➡️ Баянхошуу дэд төвийн 277 дугаар худаг шилжүүлэх ажил,
➡️ Баянхошуу болон Шархад дэд төвийн талбаруудад цэнэг хуримтлуулах систем угсрах, суурилуулах ажил.
🔗 Тендерийн холбоос:
https://user.tender.gov.mn/…/invit…/detail/1773637394877
https://user.tender.gov.mn/…/invit…/detail/1773637131307
https://user.tender.gov.mn/…/invit…/detail/1773637227920
✅ Эдгээр ажлууд нь дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийн бэлтгэлийг хангах, суурь үйлчилгээний хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх, цаашдын орон сууцны бүтээн байгуулалтын хэрэгжилтийг дэмжих ач холбогдолтой юм.
🇲🇳✅ Түүнчлэн төслийн дараагийн шатны санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох оролцогч талууд ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь өөрийн нэгж эрх эзэмшдэг “Эко хороолол, орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-аар дамжуулан төслийн хэрэгжилтийн бэлтгэл ажилд оролцож байна.
#UBIM #ЭкоХороолол #НогоонОронСууц