ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ, ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ.

 

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчинд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

➡️ Энэ хүрээнд өнөөдөр хамтарсан ажлын хэсэг уулзалт зохион байгуулж, төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг албан ёсоор эхлүүллээ.

➡️ Уулзалтаар:

✔️ Төслийн хэрэгжилтийн үе шат, бэлтгэл ажлын хүрээг тодорхойлох,

✔️ Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хэрэгжүүлэх санхүүжилтийн схемийн төлөвлөлтийг хэлэлцэх,

✔️ Төслийн урт хугацааны санхүүгийн бүтэц, боломжит эх үүсвэрүүдийг тодорхойлох,

✔️ Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бодит хэрэгжилтэд хүргэх санхүүгийн уялдааг хангах асуудлаар санал солилцлоо.

📌 Тус төсөл нь гэр хорооллын өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг илүү тогтвортой, хүртээмжтэй, байгальд ээлтэй шийдэлд шилжүүлэхийн зэрэгцээ хотын эрчим хүчний ачааллыг бууруулах, ногоон хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ загварыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын байгууллагын түншлэлд тулгуурласан хөгжлийн төслүүдийг хөрөнгө оруулалтын бодит бүтэц, хэрэгжих боломжтой санхүүжилтийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд мэргэжлийн түвшинд ажиллаж байна.