"SPACEX"-ИЙН IPO ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХААРЛЫН ТӨВД БАЙНА.

 

🌍 Элон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани 2026 оны 6 дугаар сард IPO хийх бэлтгэлээ эрчимжүүлж, дэлхийн хөрөнгийн зах зээлд энэ оны хамгийн анхаарал татсан хэлцлүүдийн нэг болоод байна.

➡️"Reuters” агентлагийн мэдээлснээр тус компани “IPO”-оороо $75 тэрбум хүртэл хөрөнгө босгох, зах зээлийн үнэлгээгээ $1.75 их наяд орчимд хүргэхээр зорьж байгаа бөгөөд зарим эх сурвалжид $2 их наядаас дээш үнэлгээний хувилбар ч яригдаж байна.

➡️ IPO-ийн тэргүүлэх андеррайтер банкуудаар “Morgan Stanley”, “Bank of America”, “Citigroup”, "JPMorgan Chase”, “Goldman Sachs” ажиллаж байгаа бөгөөд нийт 20 гаруй банк оролцсон том хэмжээний синдикат бүрдээд байна.

📈 Хэрэв энэхүү IPO төлөвлөсөн хэмжээнд хэрэгжвэл "SpaceX" нь зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хамгийн том компаниудын эгнээнд шууд бичигдэхээс гадна 2026 оны дэлхийн IPO зах зээлийн өнгийг тодорхойлох гол жишиг хэлцэл болох төлөвтэй байна. (Эх сурвалж: apex)

📊Эдгээр томоохон хөрөнгө оруулагчдаас JPMorgan Chase & Co. нь Нийслэл хотод хэрэгжиж буй мега төслүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн түвшинд оролцож байгаа бөгөөд 🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-тай төслүүдийн хүрээнд хамтран ажиллаж байна.