НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТ, ДАГУУЛ ХОТЫН ТӨСЛҮҮД ҮЕ ШАТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦЖУУЛАЛТ, ДАГУУЛ ХОТЫН ТӨСЛҮҮД ҮЕ ШАТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА.

 

🇲🇳Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, дагуул хотын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн ажил үргэлжилж байна.

➡️ Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

Эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд үйлчилгээтэй орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж бүхий цогц төлөвлөлт хэрэгжиж байна.

➡️ Баянхошуу орон сууцжуулах төсөл

110 айлын 4 блок орон сууц 2025 онд ашиглалтад орсон. Мөн 226 айлын 6 блок орон сууцны барилга үргэлжилж байна. Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5000-8000 яндан, 500 орчим нүхэн жорлонг хална.

➡️ Ханын материал орон сууцжуулах төсөл

Төслийн бэлтгэл ажлууд эхэлж, 213 нэгж талбараас 210-ыг чөлөөлөөд байна. Нийт 3000 айлын орон сууцыг хоёр үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

➡️ Хүннү хотын дэд бүтэц

Үерийн хамгаалалтын суваг болон 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдгээр төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн шийдлийг уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.