ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ I УЛИРАЛД $2.4 ТЭРБУМЫН АШИГТАЙ ГАРЛАА

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ I УЛИРАЛД $2.4 ТЭРБУМЫН АШИГТАЙ ГАРЛАА

 

🇲🇳 Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026 оны эхний улиралд 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Нийт экспортын бараа, бүтээгдэхүүний үнэ 4.9 тэрбум ам.долларт хүрч, 62 хувиар өссөн бол импорт 2.5 тэрбум ам.доллартай тэнцэж байна. /эх сурвалж: Bloomberg.mn/

➡️ Уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүнүүд өсөлтийг тэргүүлж байна. Тухайлбал,

✔️ Нүүрсний экспорт III сарын байдлаар 11.1 сая тоннд хүрч, түүхэн дээд түвшинд хүрэв. Үүнээс 740.4 сая ам.долларын орлого бүрдүүлжээ.

✔️ Зэсийн баяжмалын экспорт мөн тэргүүлэх байр сууриа хадгалж, III сард 230.6 мянган тонн экспортлон, 783.5 сая ам.долларын орлого олсон байна.

✔️ 2026 оны эхний улиралд нийт 650.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт боллоо.

📈 Экспортын энэхүү өсөлт нь Монгол Улсын валютын урсгал, төлбөрийн тэнцэл, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ цаашдын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь орчныг бэхжүүлж байна.

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь эдийн засгийн өсөлт, экспортын орлогын тэлэлтээс бүрдэх зах зээлийн эерэг орчныг түшиглэн нийслэлд хэрэгжих хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлийг мэргэжлийн түвшинд боловсруулан ажиллаж байна.