БНХАУ-ЫН ХЯНАЛТ ЧАНГАРСНААР ХОНГКОНГИЙН "IPO" ЗАХ ЗЭЭЛД ЭРСДЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА.
БНХАУ-ын үнэт цаасны зах зээлийн хяналт зохицуулатын төв байгууллагаас /CSRS/ Хятадад үндсэн үйл ажиллагаа явуулдаг ч гадаадад бүртгэлтэй “Red-chip” бүтэцтэй зарим компанийн Хонконгт IPO хийх үйл явцад тавих хяналт, шалгуураа чангатгаж эхэлсэн талаар Олон Улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Үүнтэй холбоотойгоор “Red-chip” бүтэцтэй зарим компанийг эх газрын бүртгэлтэй хэлбэрт шилжиж, Хонгконгийн зах зээлд “H-share” хэлбэрээр гарах чиглэл рүү түлхүү чиглүүлэх хандлага ажиглагдаж байна.
Энэ өөрчлөлт нь урт хугацаанд шууд бүртгэлийн хэлбэрийг дэмжих боломжтой ч ойрын хугацаанд технологи, биотехнологийн салбарын компаниудын хөрөнгө татах үйл явцыг төвөгтэй болгож, санхүүжилтийн өртөг, зохицуулалтын дарамт, зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
/эх сурвалж: SCMP, reuters/
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт, зохицуулалтын чиг хандлагыг харгалзан Нийслэлийн төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлийг зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулан ажиллаж байна.
Red chip → гадаадад бүртгэлтэй, Хятадын төрийн нөлөөтэй компани
H-share → БНХАУ-д бүртгэлтэй компани Хонконгт хувьцаагаа арилжаалж байгаа хэлбэр