“УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАНИЛЦУУЛГА” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТ ОРОЛЦЛОО.

“УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАНИЛЦУУЛГА” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТ ОРОЛЦЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын танилцуулга” мэдээллийн цагийн хөтөлбөрт “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон, хуваарийн дагуу идэвхтэй оролцлоо.

➡️ Тус мэдээллийн цагийн хүрээнд Нийслэлд хэрэгжиж буй томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудын явц, хэрэгжилт, цаашдын төлөвлөлтийг Нийслэлийн харьяа байгууллагуудад Нэгдсэн төслийн удирдлагын газраас танилцууллаа.

📌 Танилцуулгад дараах томоохон төслүүд багтаж байна:

✅ Улаанбаатар метро

✅ Улаанбаатар трам

✅ Тусгай замын автобус /BRT/

✅ Дүүжин замын тээвэр

✅ Нэгдүгээр болон хоёрдугаар тойрог авто зам

✅ Олон түвшний уулзвар

✅ Төмөр зам доогуурх нүхэн гарц

✅ Сэлбэ хотын орон сууцжуулалт

✅ Баянхошуу, Ханын материалын орон сууцжуулалт

✅ Дулааны V цахилгаан станц

✅ Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр

✅ Лаг шатаах үйлдвэр

✅ Эмээлт эко аж үйлдвэрийн парк

✅ Туул усан сангийн цогцолбор

📍 Энэхүү мэдээллийн цаг нь Нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, харилцан уялдаа, цаашдын зорилтыг нэгтгэн ойлгох, байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, цаашдын хамтын ажиллагааг бодит мэдээлэлд тулгуурлан эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий мега төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдлийг дэмжих, төсвийн бус эх үүсвэрийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлд мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байна.