ШУУРХАЙ ШТАБЫН ХУРЛААР 16 МЕГА ТӨСЛИЙН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
Нийслэлд тулгамдаж буй түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хомсдол зэрэг асуудлыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд хэрэгжиж буй 16 мега төслийн явцыг шуурхай штабын хурлаар хэлэлцлээ.
Хурлаар газар чөлөөлөлт, тендер шалгаруулалт, инженерийн дэд бүтцийн бэлтгэл ажил болон төслүүдийн уялдаа холбоог эрчимжүүлэх асуудлыг онцолсон байна.
Үүнд:
“Улаанбаатар трам” төслийн 278 нэгж талбарын газар чөлөөлөлт удаашралтай байна.
“Тойрог хурдны зам” төслийн тендерт 4 компани оролцож, материалд хяналт хийж байна.
“Туул-1 коллектор” төслийн шугам угсралтын ажлыг 900 га талбайд гүйцэтгэжээ.
“Ханын материал” төслийн газар чөлөөлөлт 98 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Сэлбэ 20 минутын хот” төслийн газар чөлөөлөлт 2206 нэгж талбараас 2095-д хүрч, хэрэгжилт төлөвлөгөөнөөс 3 хувиар урагштай байна.
"BRT" төслийн нарийвчилсан үнэлгээ 70 хувьтай, “Хүннү хот”-ын 90 МВт батарей хуримтлуурын төсөлд 3 компани шалгарчээ.
“Дүүжин тээвэр” төслийн тросс угсралтын ажил 4 дүгээр сарын 20-ноос эхэлнэ.
![]()
Эдгээр стратегийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлийг дэмжих чиглэлд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК"ХХК мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байна.