ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ.
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2026 оны 1 дүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор өссөнөөр түүхэн дээд түвшинд хүрлээ.
Энэхүү өсөлт нь:
Валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ,
Бараа, үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ,
Богино хугацаат гадаад өр төлбөрийн 275 хувийг тус тус хангах түвшинд хүрсэнийг илтгэх үзүүлэлт юм.
/Эх сурвалж: Монголбанк/
Гадаад валютын улсын нөөцийн өсөлт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчны эерэг суурь нөхцөлийг улам бататгаж байна.
![]()
Мөн хөрөнгө оруулалтын итгэлийг дэмжих эерэг дохио болж байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн үр ашигтай шийдлийг тодорхойлоход “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК идэвхтэй ажиллаж байна.