ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЙЛАН ГАРЛАА.
![]()
Дэлхийн Банкны 2026 оны 4 дүгээр сарын 9-нд нийтэлсэн Монголын эдийн засгийн сүүлийн тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.9 хувиар өссөн бол 2026 онд өсөлт 5.0 хувьд тогтворжих төлөвтэй байна. Өсөлтийг уул уурхай, тэр дундаа Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл, мөн хөдөө аж ахуйн салбарын сэргэлт голлон дэмжжээ.
Тайланд эдийн засгийн суурь үзүүлэлтүүд эерэг хэвээр байгаа ч гадаад орчны тодорхойгүй байдал, экспортын эрсдэл, дотоодын үнийн дарамт, төсвийн тэлэлт зэрэг нь дунд хугацааны төлөвт нөлөөлөхөөр байгааг онцолсон байна.
Мөн 2025 онд инфляц 8.6 хувь хүрсэн нь хүнс, эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой гэж дурджээ.
Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчдын хувьд:
Эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа,
Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ өндөр хэвээр байгаа,
Төрөлжилт, бүтээмж, бүсчилсэн хөгжлийг дэмжих шинэ боломжууд үүсэж байгаа
Харин эрсдэлийн үнэлгээ, үнийн дарамт, гадаад орчны савлагааг илүү нухацтай тооцох шаардлага нэмэгдэж байгааг тайлан харуулж байна.
Тайлангийн тусгай бүлэгт Улаанбаатар хот дахь төвлөрөл нь бүтээмж, зах зээлийн боломжийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэсэн ч хэт төвлөрөл, түгжрэл, дэд бүтцийн ачаалал нь цаашдын өсөлтийн өгөөжийг хязгаарлаж болзошгүйг онцолсон байна. Энэ нь Нийслэлийн дэд бүтэц, логистик, эрчим хүч, хотын шинэчлэлийн төслүүдийг хөрөнгө оруулалтын бодит хэрэгцээтэй хэвээр байгааг илтгэж байна.
![]()
Ийм орчинд Нийслэлийн стратегийн төслүүдийг урт хугацааны өгөөж, санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулагчдын итгэлд тулгуурласан бүтэцтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлага улам тодорч байна. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдэд санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдэл, зах зээлд суурилсан хандлагыг мэргэжлийн түвшинд дэмжин ажиллаж байна.
Тайлан татах: http://wrld.bg/cryH50YGjaS