ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

 

📊Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн "MSE hall" төв тэнхимд "Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

✅Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалтыг оролцогч талуудын түвшинд нээлттэй хэлэлцэх зорилготой байв.

➡️Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн болон татварын бодлого, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх журам, зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны шинэчлэл, шорт арилжаа, ETF бүтээгдэхүүн, "SPAC"-ийн судалгаа зэрэг сэдвээр танилцуулга хийж, оролцогчид байр сууриа илэрхийлэв.

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож, хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, урт хугацааны санхүүжилтийн орчныг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй уялдуулсан санхүүжилтийн шийдлээр дэмжих, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.