“УЛААНБААТАР МАРАФОН-2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТ ТАВДУГААР САРЫН 23-НД БОЛНО.

“УЛААНБААТАР МАРАФОН-2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТ ТАВДУГААР САРЫН 23-НД БОЛНО.

 

🇲🇳 Өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Тус марафонд оролцох иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэж байна.

➡️ Энэ жилийн марафон дараах үндсэн төрлүүдээр зохион байгуулагдана:

✅ 1.5 км – гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд

✅ 5 км – 12-17 нас, 18-аас дээш насныхан

✅ 10 км – 18-аас дээш насныхан

✅ 21 км хагас марафон – 18-34, 35-54, 55-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд

✅ 42 км бүтэн марафон – 18-аас дээш насныхан болон тусгай хэрэгцээт иргэд

✅ Тусгай олимпын төрөл – 500 м, 800 м

📌 Мөн энэ жилийн тухайд бүртгэлийн хураамжаа төлсний дараа НӨАТ-ын баримт автоматаар үүсэх тул зай, төрлөө солиулах, засварлах боломжгүйг зохион байгуулагчид мэдээлжээ.

🏃‍♀️🏃‍♂️ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл 2025 оны “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтэд амжилттай оролцож, эрүүл амьдралын хэв маяг, хамтын оролцоо, байгууллагын идэвхтэй соёлыг дэмжин оролцсон билээ.

📈 “Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхээс гадна Нийслэлийн иргэд, байгууллагуудын хамтын оролцоо, эерэг хандлагыг бэхжүүлдэг ач холбогдолтой арга хэмжээ юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь байгууллагын соёл, ажилтнуудын эрүүл мэнд, идэвхтэй оролцоог дэмжих чиглэлд анхааран ажиллаж, Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй олон нийтийн ач холбогдолтой үйл ажиллагаанд тогтмол оролцож байна.