ИТАЛИЙН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО.

ИТАЛИЙН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Хосбаяр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа.

➡️ Уулзалтаар Улаанбаатар хот болон Милан хотын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

📌 Тодруулбал,

✅ Хоёр хотын хамтын ажиллагааг бизнес, үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл урлаг, загварын салбарт өргөжүүлэх боломж,

✅ Улаанбаатар хотод хэрэгжих дэд бүтцийн томоохон төслүүдэд Италийн аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл,

✅ “Трамвай” төслийн нэгдүгээр шугамын бүтээн байгуулалт,

✅ “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн хүрээнд Италийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй хамтрах боломжийг онцлон хэлэлцэв.

🇮🇹 Элчин сайд Жованна Пиккаррета хоёр хотын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэж, Италийн талын зүгээс идэвхтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

🏙 Уулзалтын үеэр Л.Хосбаяр Нийслэлд хэрэгжиж буй томоохон дэд бүтцийн төслүүдэд Италийн аж ахуйн нэгж, технологийн байгууллагуудын оролцоог өргөжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлж, трамвай болон үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүдэд хамтран ажиллах боломжийг хөндөн ярилцлаа.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь трамвай болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” зэрэг Нийслэлийн стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хүрээнд бодлогын уялдаа, санхүүжилтийн бүтэц, хөрөнгө оруулалтын шийдлийг тодорхойлох чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллаж байна.