ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ.

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ.

 

🇲🇳✅ Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2026 оны эхний хоёр сард эдийн засаг 7.6 хувиар өсөж, III сард инфляц 7.4 хувь гарчээ.

📊Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар голлон нөлөөлсөн бол үйлчилгээ, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, барилгын салбарууд мөн дэмжлэг үзүүлжээ.

➡️Харин инфляцын өсөлтөд хүнсний үнийн өсөлт, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн байна.

📉📈Улаанбаатар хотод инфляц 7.3 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.

➡️Хөрөнгийн зах зээлийн хувьд Засгийн газрын үнэт цаасны арилжааны нөлөө идэвхийг тодорхойлж байгаа бол компаниудын бонд, хувьцааны арилжаанд харьцангуй сааралт ажиглагдаж байна.

➡️Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 6.38 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 7.39 сая ширхэг үнэт цаас арилжаалагдсан бөгөөд арилжааны дүнгээр Голомт банк, Хаан банк, Инновэйшн инвестмент, Монголын хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банк зэрэг компаниуд тэргүүлжээ.

✅ Макро эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа ч үнийн дарамт, зах зээлийн бүтцийн өөрчлөлт, бодлогын нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд тусгах шаардлага хэвээр байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро орчин, зах зээлийн хөдөлгөөн, санхүүгийн нөхцөлийн өөрчлөлтийг тогтмол ажиглаж, Нийслэлд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлийг бодит нөхцөлтэй уялдуулан ажиллаж байна.