НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

🇲🇳Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, 2028 он хүртэл хэрэгжүүлэх 16 мега төслийн явцыг хэлэлцлээ. Хуралдаанд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн оролцлоо.

➡️ Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 21 үүрэг даалгаврын хэрэгжилт 75.7 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б. Мөнхбаяр танилцууллаа.

➡️ Хуралдаанаар Гандангийн орчны тохижилт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчмын том оврын тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэлийг хангах ажлуудын явцыг хэлэлцэв.

✅ Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай Нийслэлд хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар танилцуулж, төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэл хотын даргаас авлаа.

✅ Мөн ахмадын амралт, сувиллын төвийн бэлтгэл ажил, тендерийн хэмнэлтээр бий болсон 15.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн талаар мэдээлэл өгч, хот тохижилт, зам засвар арчлалт, ногоон байгууламжийн ажлыг уялдаа холбоотой зохион байгуулахыг үүрэг болголоо.

➡️ Урин дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор мопед, суррон зэрэг моторт хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайжруулах, Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл мөн өгөгдлөө.

📌 Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х. Нямбаатар Нийслэлийн байгууллагуудыг ажлын дөрвөн хоногт шилжүүлэх асуудлыг мэдэгдэж, холбогдох шийдвэрийг албажуулах чиглэл өгсөн юм.