ДЦС-5 ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БҮТЭЦ БОДИТ ХЭРЭГЖИЛТЭД ШИЛЖЛЭЭ.
“Дулааны V цахилгаан станц” төслийн хүрээнд санхүүжилтийн бүтцийг хэрэгжүүлэх чухал алхам хийгдэж, төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг захиалах замаар хөрөнгө оруулалт хийх зохицуулалт бүхий гэрээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, "Митайм Интернэйшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тиан Хаоминг нар гарын үсэг зурлаа.
Учир нь “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК нь “Улаанбаатар дулааны цахилгаан станц-5” ГХОХХК-ийн хувьцааг захиалан авах замаар төслийн санхүүжилтэд оролцож байна.
Тус гэрээ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилтийг илүү тодорхой, шаталсан байдлаар зохион байгуулахад чиглэж байна.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтын бүтэц, хэрэгжилтийн бэлтгэл, санхүүжилтийн шийдлийг мэргэжлийн түвшинд зохион байгуулан ажиллаж байна
.