АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН EDOC “V-0.1.9.3” ШИНЭ СИСТЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1692 дугаар захирамжийн хүрээнд албан хэрэг хөтлөлтийн eDoc системийг “V-0.1.9.3” шинэчилсэн хувилбарт шилжүүлэх ажил үе шаттай хэрэгжиж байна. Үүний дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс шинэ системд бүрэн шилжихээр төлөвлөжээ.
Тус шилжилтийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Архивын газраас 2026 оны 4 дүгээр сарын 6-наас 17-ны өдрүүдэд сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн албан хаагчид хамрагдлаа.
Сургалтын үеэр шинэ системийн онцлог, ажиллагааны дараалал, ашиглалтын заавар, албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх шинэчлэгдсэн чиглэлийн талаар мэдээлэл авсан юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь байгууллагын үйл ажиллагааны шуурхай байдал, дотоод зохион байгуулалт, баримт бичгийн нэгдсэн стандартыг сайжруулах чиглэлээр албан хаагчдынхаа чадавхыг тогтмол бэхжүүлэн ажиллаж байна.

