ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 

🇲🇳Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 09:00 цагт Газрын биржийн цахим системээр зохион байгуулахаар товлолоо.

➡️ Дуудлага худалдаа Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр явагдах бөгөөд оролцогчид системд хэрэглэгчээр бүртгүүлэн, сонгосон дуудлага худалдаанд хүсэлтээ цахимаар илгээж оролцоно.

✅ Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 15:00 цагийн хооронд цахимаар баталгаажуулсан байх шаардлагатай.

✅ Оролцогчид дуудлага худалдааны 10 хувийн дэнчин, мөн 12,500 төгрөгийн хураамж төлж, холбогдох баримтаа хавсарган хүсэлтээ илгээх юм.

✅ Үнийн саналыг 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл энгийн горимоор авч, түүнээс хойш 60 секундийн хүлээлтийн горимд шилжинэ. Хүлээлтийн хугацаанд шинэ санал ирээгүй тохиолдолд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагчаар тодрох бөгөөд шинэ санал ирүүлэх бүрд хугацаа 60 секундээр сунгагдах зарчмаар 17:00 цаг хүртэл үргэлжлэх боломжтой.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн өмч, газрын ашиглалт, хөрөнгө оруулалтын орчны ил тод, нээлттэй байдлыг дэмжих, зах зээлийн зарчимд нийцсэн зохион байгуулалтыг бэхжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.