ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭ

 

 

🇲🇳 2026.04.15-ны өдрийн байдлаар Олон Улсын хөрөнгийн зах зээлд холимог хөдөлгөөн ажиглагдлаа. S&P 500 индекс 1.18 хувиар өссөн бол алт, Brent төрлийн газрын тосны үнэ буурч, ам.долларын индекс бага зэрэг өсөлттэй гарсан байна.

➡️ Монголын хөрөнгийн биржийн хувьд ТОП-20, MSE-A, MSE-B индексүүд бүгд бууралттай хаагдаж, нийт арилжааны дүн 3.79 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнээс компанийн бондын арилжаа давамгайлсан нь зах зээлд өрийн хэрэгслийн идэвх харьцангуй өндөр байгааг илтгэж байна.

➡️ Түүхий эдийн зах зээлд алт, мөнгө, газрын тос, нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурсан бол зэсийн үнэ бага зэрэг өсөлттэй байлаа.

🇲🇳✅ Дотоод, гадаад зах зээлийн өдөр тутмын өөрчлөлт нь хөрөнгө оруулалтын орчин, санхүүжилтийн нөхцөл, зах зээлийн хүлээлтийг тодорхойлоход чухал нөлөөтэй бөгөөд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК зах зээлийн чиг хандлагыг тогтмол ажиглан ажиллаж байна.