“ISO 9001:2015” ДАВТАН АУДИТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

“ISO 9001:2015” ДАВТАН АУДИТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-д 2026 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд “ISO 9001:2015” стандартын давтан аудит зохион байгуулагдаж байна. Аудитаар байгууллагын менежментийн тогтолцоог хангалттай үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлэх юм.

➡️ Давтан аудитыг тэргүүлэх аудитор Н.Уранчимэг, аудитор Б.Анхзаяа нар хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд

Аудитын хамрах хүрээнд:

✅ Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах үйл ажиллагаа,

✅ Төсөл болон санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах чиглэл,

✅ Сангийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын хэрэгжилт,

✅ Чанарын бодлого, зорилт, дотоод аудит, комплаенс, санхүүгийн хяналт, тайлагналын үйл явц багтаж байна.

➡️ Аудитын үеэр байгууллагын гадаад, дотоод орчин, сонирхогч талуудын хэрэгцээ, эрсдэл ба боломжийн удирдлага, хөрөнгө оруулалтын процесс, төслийн сонгон шалгаруулалт, сангийн бодлого, бондын удирдлага, хууль, зохицуулалтын нийцэл зэрэг үндсэн чиглэлийг шалгаж байна.

➡️ ISO стандартыг нэвтрүүлж, мөрдлөг болгон хэрэгжүүлэх нь байгууллагын засаглал, үйл ажиллагааны сахилга бат, эрсдэлийн хяналт, үйлчилгээний чанарыг тогтвортой түвшинд хүргэж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл, үнэлэмжийг бэхжүүлэх чухал суурь болдог.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь үйл ажиллагаандаа чанарын удирдлагын зарчмыг тууштай мөрдөж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагаагаа ил тод, хяналттай, стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.