ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ НЬ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ДЭД БҮТЦИЙН ШИЙДЭЛ БОЛОХЫГ ОНЦОЛЛОО.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ НЬ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ДЭД БҮТЦИЙН ШИЙДЭЛ БОЛОХЫГ ОНЦОЛЛОО.

 

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Туулын хурдны зам” төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлж, уг төсөл нь Улаанбаатар хотын баруун болон зүүн чиглэлийн дагуул хотуудыг үр ашигтай холбох стратегийн дэд бүтцийн шийдэл болохыг онцоллоо.

➡️ Тэрбээр хотын баруун талд Биокомбинат, Шувуун фабрик, Нисэх, зүүн талд Налайх, Хонхор, Багахангайг хамарсан томоохон суурьшлын бүсүүд өргөжин тэлж буй энэ үед эдгээрийг нэгдсэн сүлжээгээр холбох шаардлага улам тодорхой болж байгааг дурдсан байна.

➡️ Энэ хүрээнд “Туулын хурдны зам” нь зөвхөн авто замын төсөл бус, хотын тэнцвэртэй хөгжил, дагуул бүсүүдийн уялдаа холбоо, ирээдүйн хөдөлгөөний шинэ бүтэц бүрдүүлэх ач холбогдолтойг тодотгожээ.

🇲🇳✅ Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон дэд бүтцийн төслүүдийн хүрээнд “Туулын хурдны зам” нь замын ачааллыг бууруулах, хотын дотоод болон дагуул бүсүүдийн холболтыг сайжруулах, цаашдын хөрөнгө оруулалтын орчныг дэмжих чухал үүрэгтэй төсөл юм.