ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ/ 2026.04.16
2026.04.16-ны өдрийн байдлаар Олон Улсын хөрөнгийн зах зээлд харьцангуй тогтуун боловч ялгаатай хөдөлгөөн ажиглагдлаа. S&P 500 индекс 0.8 хувиар өсөж, алт мөн өсөлттэй гарсан бол Brent төрлийн газрын тос болон ам.долларын индекс /DXY/ бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Олон Улсын зах зээлийн мэдээллээс онцолбол, Европын Төв банкны Ерөнхийлөгч эрчим хүчний үнийн өсөлт Евро бүсийн эдийн засгийн төлөвт дарамт үүсгэж болзошгүйг анхааруулж, бодлогын хүү нэмэх шаардлагагүй гэж мэдэгдсэний дараа ХБНГУ-ын 2 жилийн бондын өгөөж 11 суурь нэгжээр буурлаа.
Мөн ОУВС 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.3 хувиас 3.1 хувь болгон бууруулсан бол JPMorgan I улиралд 11.6 тэрбум ам.долларын арилжааны орлого олж, хүлээлтээс давсан үзүүлэлт танилцуулжээ. Үүнээс гадна Швейцарын UBS банк алтны ханш 2026 оны эцэс гэхэд 6,000 ам.доллар/унц хүрч болзошгүй гэсэн өөдрөг төсөөлөл гаргасан байна.
Монголын хөрөнгийн биржийн хувьд TOP-20, MSE-A, MSE-B индексүүд бүгд өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, TOP-20 индекс 50,602.51 нэгжид хүрч 0.58 хувь, MSE-A индекс 19,370.71 нэгжид хүрч 0.81 хувь, MSE-B индекс 14,294.6 нэгжид хүрч 0.4 хувиар тус тус өсөв.
Үнэт цаасны нийт арилжааны дүн ₮988.9 сая хүрсэн бөгөөд үүнээс:
52 компанийн хувьцаа — ₮312.8 сая
2 ХОС-ын нэгж эрх — ₮4.9 сая
3 компанийн бонд — ₮33.2 сая
2 ХБҮЦ — ₮334.5 сая
Багцын арилжаа — ₮303.5 сая тус тус бүрдүүлжээ.
Түүхий эдийн зах зээлд алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр өсөлттэй гарсан бол газрын тос болон нүүрсний үнэ буурсан байна.
![]()
Дотоод, гадаад зах зээлийн өдөр тутмын хөдөлгөөн, түүхий эдийн үнийн өөрчлөлт, мөн хөрөнгө оруулагчдын хүлээлт нь санхүүжилтийн орчин болон хөрөнгө оруулалтын шийдвэрт чухал нөлөө үзүүлсээр байна. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК зах зээлийн чиг хандлага, арилжааны идэвх, макро орчны өөрчлөлтийг тогтмол ажиглан ажиллаж байна.

