2025 ОНЫ ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТААР ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭЛТ АВЛАА.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын дүнд тус компани болон итгэмжлэн удирдаж буй дөрвөн сангийн санхүүгийн тайлан “зөрчилгүй санал дүгнэлт” авлаа.
➡️ Энэхүү аудит нь Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартын хүрээнд хийгдсэн бөгөөд санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой байдлыг хараат бусаар үнэлснээрээ онцлог юм.
➡️ Аудитаар санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, төсвийн хөрөнгийн зарцуулалт, худалдан авах ажиллагааны ил тод байдал, өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хамруулан үнэлсэн байна.
🇲🇳✅ Зөрчилгүй дүгнэлт нь компанийн санхүүгийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагатай засаглалын бодит илэрхийлэл юм. “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК цаашид ч хууль, стандартын хэрэгжилтийг хангаж, ил тод, нээлттэй үйл ажиллагааг бэхжүүлэн ажиллах болно.