НИЙСЛЭЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОЛОО ХОНОГТ НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА.

НИЙСЛЭЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ДОЛОО ХОНОГТ НЭГ ӨДӨР ЦАХИМААР АЖИЛЛАНА.

 

🇲🇳 Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллуулах, мөн долоо хоногийн нэг өдрийг зайнаас цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан.

➡️ Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа нэгжүүдийн ажил эхлэх цагийг 07:00–08:30, дуусах цагийг 16:00–17:30 цагийн хооронд уян хатан байхаар зохицууллаа.

➡️ Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллахаар шийдвэрлэв.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй энэхүү зохицуулалтын хүрээнд үйл ажиллагааныхаа тасралтгүй, шуурхай байдлыг ханган, ажлын уян хатан зохион байгуулалтыг хэрэгжүүлэн холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.