НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

🇲🇳2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн нийгэм, боловсрол, төр, хувийн хэвшлийн түншлэл болон зохион байгуулалтын чиглэлийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.

➡️ Хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багшийн дутагдлыг нөхөх арга хэмжээ, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд, Нийслэлийн ойг угтан мод бэлтгэх хэмжээ, мөн сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах асуудлыг тус тус авч хэлэлцэв.

📌 Тодруулбал:

✅ Англи хэлний багшийн хангамжийг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ,

✅ Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлийн урьдчилан сэргийлэх ажил,

✅ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн явц, цаашдын чиглэл,

✅ Нийслэлийн ойн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд,

✅ Сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлах асуудал.

➡️ Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлуудаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр шийдвэрлэлээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хэрэгжих ажлуудад мэргэжлийн түвшинд оролцон ажиллаж байна.