“АЛТАН БЭРС” КОРПОРАЦУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.

“АЛТАН БЭРС” КОРПОРАЦУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА.

 

🇲🇳Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, дэмжин хөгжүүлэх хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Шатрын Холбоо хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж, байгууллагын дунд “Алтан Бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын аварга шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байна.

🇲🇳✅ Энэхүү арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК оролцож байгаа бөгөөд нээлтийн ажиллагаанд Гүйцэтгэх захирал Г. Гангамөрөн оролцож, баг тамирчдадаа амжилт хүсэж үг хэллээ.

✅ Тус байгууллагыг төлөөлөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Т. Баасанжав, мөн Т. Сайнбат, Х. Баасанцэнгэл, Х. Норовсүрэн, Н. Сэр-Од нар оролцож байна.

📌 Уг тэмцээн Олон Улсын шатрын холбоо болон Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу 2026 оны 4 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, “Алтан Бэрс” цомын эзнийг тодруулна.

✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олон болон нийт оролцогчдод спортын өндөр амжилт хүсье.