ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ | 2026.04.20

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ | 2026.04.20

 

🌏📊2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Олон Улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд дараах хөдөлгөөн ажиглагдлаа.

📉S&P 500 индекс 7,126.05 нэгжид хүрч 1.20 хувийн өсөлттэй гарсан бол алтны үнэ 4,765 ам.доллар болж 1.51 хувиар буурлаа. 📈Brent төрлийн газрын тосны үнэ 92.06 ам.долларт хүрч өсөлттэй, ам.долларын индекс /DXY/ 98.27 нэгжид хүрч 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

📊S&P 500 болон Nasdaq индексүүд өсөлтөө хадгалж, шинэ дээд түвшинд хүрсэн байна. Үүний зэрэгцээ ам.доллар чангарч, зах зээл илүү хамгаалалтын төлөв рүү шилжиж буй дохио ажиглагдаж байна. Мөн газрын тосны үнэ савлагаатай хэвээр байгаа нь инфляцын эрсдэлийг зах зээлийн анхаарлын төвд байлгасаар байна.

➡️ТОП-20 индекс 0.14 хувиар буурч 50,603.08 нэгжид хүрсэн бол MSE-A индекс 19,385.43 нэгж, MSE-B индекс 14,232.92 нэгжид хаагдсан байна.

➡️Үнэт цаасны нийт арилжааны дүн 587.1 сая төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс:

— Хувьцаа ширхэгийн арилжаа 977,036

— 2 ХОС-ын нэгж эрхийн арилжаа 15.6 сая төгрөг

— Компанийн бондын арилжаа 135.8 сая төгрөг

— ХБҮЦ-ийн арилжаа 9.4 сая төгрөгөөр бүртгэгджээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дотоод, гадаад зах зээлийн өдөр тутмын хөдөлгөөн, макро орчны өөрчлөлтийг тогтмол ажиглаж, хөрөнгө оруулалтын орчны өөрчлөлтийг мэргэжлийн түвшинд үнэлэн ажиллаж байна.