ДЦС-5 ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 96 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ДЦС-5 ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 96 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

 

🇲🇳 Улаанбаатар хотын эрчим хүч, дулаан хангамжийн чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц” /ДЦС-5/ төслийн газар чөлөөлөлтийн ажил 96 хувьтай үргэлжилж байна.

➡️ Төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

📌 ДЦС-5 станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га талбайд барихаар төлөвлөсөн. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай.

✅ Төсөл ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хороолол орчмын 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангахын зэрэгцээ Улаанбаатар хотын баруун хойд бүсийн 40-50 мянган айлыг дулаанаар хангах шинэ эх үүсвэр бий болно.

➡️ Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд санхүүжилтийн бүтцэд Нийслэлийн төсвийн 20 хувь, хувийн хэвшлийн 80 хувь тусгагдсан. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь ДЦС-5 төслийн хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн шийдэл, хэрэгжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, “Нийслэлийн хөгжлийн сан Хувийн ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан төслийн компанийн хувьцааг захиалан авах замаар санхүүжилтийн оролцоог ханган ажиллаж байна.