ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, "CLDP" болон холбогдох байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл–Хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт 7 хоногийн арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх боломж, чадавх бэхжүүлэх асуудал, аймаг, нийслэлд түншлэлийн төсөл хэрэгжүүлэх чиглэл зэрэг сэдвийг хэлэлцэж байна.
Мөн эрх зүйн орчин, төслийн хэрэгжилтийн үе шат, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулахын зэрэгцээ бодит туршлага солилцох, хэрэгжих боломжтой төслүүдийн талаар санал солилцох, тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэх ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шийдлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
2026.04.20–04.23
09:30–12:30
Засгийн газрын XI байр, 1 давхар
(ЭЗХЯ – Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв)