ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ | 2026.04.21

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ | 2026.04.21

 

🌍 Олон Улсын зах зээл:

АНУ–Ираны хэлэлцээний хүлээлт Азийн зах зээлийг дэмжиж, хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх хандлага нэмэгдэх төлөв ажиглагдав. Brent нефть $95 орчимд хэлбэлзэж, геополитикийн нөлөө хэвээр байна. Ам.доллар тогтуун, харин АНУ-ын зах зээл дээр богино хугацааны ашиг түгээлт ажиглагдсан ч гол индексүүд өндөр түвшинд хадгалагдав.

🇲🇳 Монгол Улсын хөрөнгийн зах зээл:

ТОП-20 индекс 0.15 хувиар өсөж 50,681.02 нэгжид хүрсэн бол MSE-A 0.01 хувь, MSE-B 0.13 хувиар буурлаа. Нийт арилжааны дүн 944.0 сая төгрөгт хүрч, компанийн бондын арилжаа 270.1 сая төгрөгөөр давамгайлав.

📊 Түүхий эдийн зах зээл:

Алт $4,828, мөнгө $79.47, зэс $6.02, Brent нефть $95.1, нүүрс $132.6, төмрийн хүдэр $107 орчим түвшинд байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь зах зээлийн нөхцөл байдал, макро орчны өөрчлөлтийг тогтмол ажиглаж, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн шийдлийг зах зээлийн хандлагатай уялдуулан ажиллаж байна.