“ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН СУДАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр ашиглалтад оруулсантай холбогдуулан бохир уснаас үүсэх лагийг боловсруулах “Лаг хатааж, шатаах үйлдвэр” төслийн техник, санхүү, хууль эрх зүйн нарийвчилсан судалгаа хийгдэж байна.
Төслийг Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт 40 мянган м² талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд НИТХ-ын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих төслүүдийн жагсаалтад багтаад байна.
Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гарч байгаа бол шинээр байгуулах үйлдвэр нь хоногт 250 м³ лагийг хатааж, шатаах хүчин чадалтай бөгөөд боловсруулалтын дараа ердөө 5–6 м³ үнс үлдэх юм. Ингэснээр лагийн хуримтлалыг бууруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг багасгах ач холбогдолтой юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийн боломжийг судалж, зах зээлийн зарчимд нийцсэн хөрөнгө оруулалтын шийдэл дээр ажиллаж байна.