НОГООН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Санхүүгийн зохицуулах хорооноос ногоон бондын зах зээлийг хөгжүүлэх, оролцогч талуудын мэдлэг, чадавхыг бэхжүүлэх зорилготой сургалтыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар зарлалаа.
Тус сургалтаар дотоодын зах зээлд ногоон бондын баталгаажуулалт, үнэлгээ, Олон Улсын туршлагыг нэвтрүүлэх чиглэлд практик мэдлэг олгох юм. Сургалтыг тогтвортой санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн Олон Улсын зөвлөх удирдан явуулна.
Хэзээ: 2026.04.29 | 09:00–13:00
Хаана: СЗХ-ны “Санхүүгийн хүртээмж” танхим
![]()
Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Нийслэлд хэрэгжиж буй дэд бүтэц, эрчим хүч, тогтвортой хөгжлийн төслүүдийг зах зээлийн зарчимд нийцсэн санхүүжилтээр дэмжих чиглэлд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК мэргэжлийн түвшинд оролцож, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна.