GIZ, НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН АГЕНТЛАГТАЙ ГУРВАЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
![]()
ХБНГУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Нийслэлийн Бизнес, инновацын агентлаг болон “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК хамтран гарааны болон уул уурхайн бус жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар 2026 онд хэрэгжүүлэх хамтарсан хөтөлбөрийн цаашдын чиглэл, хэрэгжилтийн зохион байгуулалт, бизнес эрхлэгчдэд үзүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийн талаар санал солилцов.
Тус хөтөлбөрийн хүрээнд 30 хүртэлх бизнес эрхлэгчийг сонгон сургалт, зөвлөх үйлчилгээнд хамруулж, 10 хүртэлх компанийг хөрөнгө оруулалтаар дэмжихээр төлөвлөж байна.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт татах чадамжийг нэмэгдүүлэх, инновацад суурилсан бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэн оролцож байна.

