СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ДАРААГИЙН ШАТНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН ДАРААГИЙН ШАТНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний шийдэлд үе шаттай шилжүүлэх, хотын эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр төслийг хэрэгжүүлж байна.

➡️ Төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг албан ёсоор эхлүүлсний дараах ээлжит уулзалтаар ажлын хэсгийн төлөөллүүд төслийн явц, хэрэгжилтийн дараагийн алхмууд болон эхний ээлжийн байршлын талаар санал солилцлоо.

✅ Уулзалтын үеэр гэр хорооллын бүсэд сэргээгдэх эрчим хүчний шийдлийг туршин нэвтрүүлэх хүрээнд Зүүн салаа, Баруун салаа орчимд нийт 3 байршлыг эхний ээлжинд сонгон суурилуулах боломжийг хэлэлцэв.

➡️ Мөн төслийн хэрэгжилтийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүжүүлэх хувилбар, урт хугацааны санхүүгийн бүтэц, эх үүсвэрийн төлөвлөлт болон сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг бодит хэрэгжилтэд хүргэх уялдааны талаар ярилцлаа.

📌 Энэхүү төсөл нь гэр хорооллын өрхүүдийн эрчим хүчний хэрэглээг илүү тогтвортой, хүртээмжтэй, байгальд ээлтэй шийдэлд шилжүүлэхээс гадна хотын төвлөрсөн эрчим хүчний ачааллыг бууруулах, ногоон хөгжлийн чиглэлд хөрөнгө оруулалтын хэрэгжихүйц загвар бүрдүүлэх ач холбогдолтой юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын байгууллагуудын түншлэлд тулгуурласан хөгжлийн төслүүдийг хөрөнгө оруулалтын бодит бүтэц, санхүүжилтийн шийдэлтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд мэргэжлийн түвшинд ажиллаж байна.