ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл
БНХАУ-ын төрийн өмчит "CCCC Dredging Group" ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой сэргээгдэх эрчим хүчний төсөл, дагуул хот, хот байгуулалтын чиглэлийн төслүүдийн талаар ярилцаж, хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжилтийн боломжит чиглэлүүдийг хэлэлцэв.
Тус компанийн зүгээс Улаанбаатар хотын урт хугацааны хөгжил, дэд бүтэц, ногоон эрчим хүч, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, Олон Улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байна.