ЛОНДОН ХОТ САНХҮҮГИЙН ТӨВИЙН БАЙР СУУРИА СЭРГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ.
ЛОНДОН ХОТ САНХҮҮГИЙН ТӨВИЙН БАЙР СУУРИА СЭРГЭЭЖ ЭХЭЛЛЭЭ.
🌏 “Brexit”-ийн дараах жилүүдэд Лондон хотын санхүүгийн салбар ажлын байр алдах, компаниуд бүртгэлээ Европын бусад зах зээл рүү шилжүүлэх, хөрөнгийн зах зээлийн идэвх буурах эрсдэлтэй тулгарсан.
➡️Гэвч бодит байдал дээр Лондон хотын санхүүгийн салбар хүлээгдэж байсан шиг огцом агшаагүй байна. “The Economist” сэтгүүлийн (2026.05.02)онцолсноор, Лондон хотод санхүүгийн салбарын ажлын байр өсөж, бизнес, банк, санхүүгийн үйлчилгээний орлого нэмэгдсэн нь тус хот Олон Улсын санхүүгийн төвийн байр сууриа хадгалж, сэргээж эхэлсний нэг дохио болж байна.
➡️ Лондон хотын гол давуу тал нь зөвхөн хөрөнгийн бирж дээр төвлөрдөггүй. Харин банк, даатгал, үнэт цаас, хөрөнгө удирдлага, финтек, төлбөр тооцоо, хууль, зөвлөх болон мэргэжлийн үйлчилгээ зэрэг олон салбар нэг дор төвлөрсөн санхүүгийн орчинд оршиж байна.
✅ Өөрөөр хэлбэл, санхүүгийн төвийн өрсөлдөх чадвар өнөөдөр зөвхөн биржийн арилжаа, IPO, компанийн бүртгэлээр хэмжигдэхээ больсон. Харин хөрөнгө оруулагчдын итгэл, зохицуулалтын орчин, мэргэжлийн хүний нөөц, зах зээлтэй ажиллах чадамж, санхүүгийн үйлчилгээний цогц байдлаар тодорхойлогдож байна.
🇲🇳 Энэ нь Улаанбаатар хотын хувьд ч анхаарах чухал чиглэл юм. Хотын томоохон төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломж хязгаартай болсон энэ үед хөрөнгийн зах зээл, төр хувийн хэвшлийн түншлэл, мэргэжлийн хөрөнгө оруулалтын бүтэц улам чухал болж байна.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн стратегийн төслүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, зах зээлийн санхүүжилтийн шийдэл боловсруулах, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
📌 Brexit~Их Британи Европын Холбооноос гарсан шийдвэр болон түүнээс үүдсэн улс төр, эдийн засаг, санхүүгийн өөрчлөлтийг хэлнэ.