ОРОН НУТГИЙН БОНДЫН САНХҮҮЖИЛТЭЭР СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖ ӨРГӨЖИЖ БАЙНА.

ОРОН НУТГИЙН БОНДЫН САНХҮҮЖИЛТЭЭР СТРАТЕГИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИХ БОЛОМЖ ӨРГӨЖИЖ БАЙНА.

 

🇲🇳Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор “Өмнөговь бонд”-ыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.

➡️ Тус төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны найдвартай хангамжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

✅ “Өмнөговь бонд” нь иргэд, хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртэх боломж олгохын зэрэгцээ орон нутгийн дэд бүтэц, эрчим хүчний тогтвортой байдлыг сайжруулах төсөлд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж байна.

Бондын үндсэн нөхцөл:

✔️Жилийн хүү: 16 хувь

✔️Хугацаа: 24 сар

✔️Хүү олголт: 6 сар тутам

✔️Татвар: 5 хувь

✔️Нэгжийн үнэ: 100,000 төгрөг

📌 Урьдчилсан захиалга 2026 оны 5 дугаар сарын 4-нөөс 5 дугаар сарын 12-ныг дуустал үргэлжилж, захиалга 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталгаажна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн эх үүсвэрийг стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулах чиглэлээр баруун болон төвийн бүсийн аймаг, орон нутгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн бонд гаргах бэлтгэл ажлыг мэргэжлийн түвшинд ханган ажиллаж байна.