ХОНКОНГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ БАЙНА.

ХОНКОНГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭЖ БАЙНА.

 

🇭🇰 Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн болон технологийн салбарын хувьцаанууд өсөлт үзүүлж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх дохио ажиглагдаж байна.

➡️ Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээний "Morgan Stanley” Олон Улсын байгууллагын шинжээчид Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн компаниудын төлөвийг нэмэгдүүлсний дараа тус салбарын хувьцааны ханш өссөн байна.

➡️Мөн орон сууцны үнийн өсөлтийн төсөөллийг 2026 онд 12 хувь болгон нэмэгдүүлж, 2027 онд өсөлт үргэлжлэх боломжтой гэж үзжээ.

(Эх сурвалж: Bloomberg)

✅ Хэдэн жил үргэлжилсэн уналтын дараа Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сэргэлтийн шинж илэрч байгаа нь Азийн бүсийн хөрөнгө оруулалтын орчин, хотын хөгжлийн санхүүжилт, үл хөдлөх хөрөнгөд суурилсан хөрөнгийн зах зээлийн боломжуудыг дахин анхаарах нөхцөлийг бүрдүүлж байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Олон Улсын хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн санхүүжилтийн чиг хандлагыг судалж, Нийслэлийн стратегийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.