“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
🇲🇳 Улаанбаатар хотын шинэ төвлөрөл, иргэдийн амьдрах орчны шинэ стандартыг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төсөл Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамран хэрэгжиж байна.
➡️ Төслийн хүрээнд 8,575 айлын 113 блок орон сууц баригдах бөгөөд эхний ээлжийн 3,818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
✅ Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил бодитоор урагшилж, зургаадугаар давхрын угсралтын ажил хийгдэж байна. Энэ нь тус төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу шат дараатай ахиж буйг харуулж байна.
🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн загварыг хотын хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилттэй уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.