“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, шаардлагатай санхүүжилт болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.
Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, боловсруулах үйлдвэрүүдийг стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн бүсэд төвлөрүүлэх зорилгоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг байгуулахаар төлөвлөж байна.
Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойн 539 га газарт, хотын төвөөс 30 км зайд байгуулагдах бөгөөд үйлдвэрүүдийг нэгдсэн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, байгаль орчны шаардлагад нийцсэн үйлдвэрлэлийн орчноор хангах ач холбогдолтой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь стратегийн ач холбогдолтой төсөл, бүтээн байгуулалтыг санхүүжилтийн оновчтой бүтэц, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжтой уялдуулах чиглэлд ажиллаж байна.