COP17 УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭД ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА.

COP17 УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭД ХОРООНЫ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙГ БАЙГУУЛЛАА.

 

🇲🇳 Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын хүрээнд Бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд хорооны хурал боллоо.

➡️ Хуралдаанаар дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж,

✅ Бодлого төлөвлөлтийн ажлын хэсэг

✅ Хандив, тусламжийг төвлөрүүлэх, зарцуулах ажлын хэсгийг тус тус байгууллаа.

Эдгээр ажлын хэсэг нь COP17 уулзалтын бэлтгэл ажлыг хангах, бодлого төлөвлөлт болон санхүүжилтийн уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг үр ашигтай зохион байгуулах чиглэлээр ажиллах юм.

🌍 COP17 бага хурлаар дэлхийн 197 улсын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл цөлжилт, газрын доройтол, ган гачигт тэсвэртэй байдлын асуудлыг хэлэлцэнэ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь COP17 уулзалтын хүрээнд:

✅ Сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд

✅ Ногоон эдийн засгийн шилжилт

✅ Бүс нутгийн хөгжлийн төслүүдийг дэмжих чиглэлээр оролцон ажиллаж байна.