МУИС, “JINPENG INVESTMENT GROUP” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГУРВАЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

МУИС, “JINPENG INVESTMENT GROUP” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ГУРВАЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн удирдлагын баг МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуу болон холбогдох ажлын хэсэг, БНХАУ-ын “Jinpeng Investment Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сүнь Юаньшян болон ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

➡️ Уулзалтаар ХОМК болон сангуудын үйл ажиллагаа, ач холбогдлын талаар харилцан мэдээлэл солилцож, мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, инновацыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов.

✅ Талууд боловсрол, судалгаа, инновац, технологид суурилсан төслүүдийг эдийн засгийн бодит өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэлбэрт шилжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь мэдлэг, инновац, технологид суурилсан төслүүдийг хөрөнгө оруулалтын бодит боломж болгон хөгжүүлэх, урт хугацааны санхүүжилтийн оновчтой бүтэц бүрдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.