ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨГЛӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭ

 

🇲🇳 Дэлхийн хөрөнгийн зах зээлд голлох индексүүд өсөлтийн чиг хандлагаа хадгалж, алт, газрын тос болон технологийн компаниудын үнэлгээ зах зээлийн анхаарлын төвд байна. S&P 500 индекс 7,362.97 нэгжид хүрсэн бол алтны ханш $4,700.11 болж, хөрөнгө оруулагчдын хамгаалалтын хөрөнгөд төвлөрөх хандлага үргэлжилж байна.

➡️ Түүхий эдийн зах зээлд Brent газрын тосны үнэ $104.94 болж өссөн бол зэс, мөнгө зэрэг аж үйлдвэрийн металлын ханш мөн эерэг хөдөлгөөнтэй байлаа.

✅ Тайванийн хөрөнгийн зах зээл 40,000 нэгжийн босгыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ.

✅ АХБ 2035 он хүртэл Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн шинэ санаачилгуудыг 70 тэрбум ам.доллароор санхүүжүүлэхээр боллоо.

✅ Samsung компанийн үнэлгээ $1 их наядын түвшинд хүрч, технологийн элитүүдийн эгнээнд нэгдлээ.

🇲🇳 Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар нийт ₮1.43 тэрбумын үнийн дүн бүхий үнэт цаас арилжигдлаа. Үүнд 54 компанийн хувьцаа ₮498.2 сая, хоёр ХОС-ийн нэгж эрх ₮35.7 сая, хоёр компанийн бонд ₮7.2 сая, нэг ХБҮЦ ₮890.4 сая төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

📌 Индексийн хувьд TOP-20 индекс 50,843.33 нэгжид хүрч, өмнөх өдрөөс 0.02 хувиар буурсан бол MSE-A индекс 0.12 хувиар, MSE-B индекс 1.93 хувиар тус тус буурлаа. Богино хугацаанд индексүүд бага зэрэг сул хөдөлгөөнтэй байгаа ч зах зээлийн нийт арилжаанд өрийн хэрэгсэл болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны идэвх өндөр хэвээр байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК " ХХК нь хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, санхүүгийн эх үүсвэрийн хөдөлгөөн, хөрөнгө оруулалтын чиг хандлагыг тогтмол ажиглаж, нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг зах зээлийн эх үүсвэртэй уялдуулах чиглэлд ажиллаж байна.